Геодезийн хэмжилт, зураглалын мэргэжлийн шийдэл
“Bayasakh Survey” ХХК нь 2009 оноос хойш барилга, авто ба төмөр зам, уул уурхай, инженерийн шугам сүлжээ, дроны зураглалын төслүүдэд өндөр нарийвчлалтай геодезийн иж бүрэн үйлчилгээ үзүүлж байна.
2009 оноос хойш — нарийвчлал, стандарт, хариуцлага
“Баясах Сурвэй” ХХК нь геодезийн бүх төрлийн хэмжилт боловсруулалт, судалгааг орчин үеийн техник технологи болон инженерийн оновчтой шийдэлтэй хослуулан өндөр түвшинд хийж гүйцэтгэх зорилгоор 2009 онд анх үүсгэн байгуулагдсан бөгөөд одоогийн байдлаар 50 инженер, техникийн ажилчдын бүрэлдэхүүнтэйгээр амжилттай үйл ажиллагаа эрхэлж байна.
Өдөр тутам чанарыг эрхэмлэн хамтын хүчээр монгол улсын дэд бүтцийн хөгжилд хувь нэмэр оруулах.
Олон улсад геодезийн хэмжилт, зураглалын ажлыг ISO стандартаар түвшинд хийж гүйцэтгэх, Үндэсний үйлдвэрлэлийг групп компани болон өргөжих.
Геодезийн иж бүрэн үйлчилгээ
Барилга угсралтын нарийвчлалтай гүйцэтгэл, дэд бүтцийн төслийн найдвартай дата, орон зайн мэдээллийн шийдлээр төслөө эрсдэлгүй удирдахад тусална.
Төлөвлөлтөөс ашиглалтад оруулах хүртэл гүйцэтгэлийн хэмжилт, деформацын мониторинг, хяналт-шалгалтыг нарийвчлалтай гүйцэтгэнэ.
Трасс тогтоолт, тэнхлэг шилжүүлэлт, хэвтээ/босоо төлөвлөлт, гүйцэтгэлийн зураглал болон хэмжилтийн хяналтын цогц үйлчилгээ.
Дулаан, ус, бохир, холбоо, цахилгаан зэрэг инженерийн шугам сүлжээний байрлал, өндөржилт, гүйцэтгэлийн зураглал.
Топографийн зураглал, тоон загвар, орон зайн мэдээллийн боловсруулалт, GIS өгөгдөл бэлтгэл.
Газрын кадастр, хил зааг тогтоолт, акталгааны хэмжилт, баримт бичгийн боловсруулалт.
Өндөр нягтаршилтай ортофото, 3D модел, эзлэхүүний тооцоо, талбайн хяналт, тайлангийн дүрс бичлэг.
Томоохон төслийн туршлага — бодит лавлагаа
Эрчим хүч, уул уурхай, төмөр зам, ус дамжуулах, үйлдвэрлэлийн байгууламжийн төслүүдэд хэмжилтийн чанар, хугацаа, аюулгүй ажиллагааны шаардлагыг нэг түвшинд баримталж ажилладаг.

Талбайн геодезийн суурь тогтолцоо, гүйцэтгэлийн хэмжилт, мониторинг, зураглалын үйлчилгээ.

Шугам хоолойн трасс, тэнхлэг, өндөржилтийн хяналт, гүйцэтгэлийн зураглал, өгөгдөл боловсруулалт.

Уурхайн дэд бүтцийн геодезийн хэмжилт, үйлдвэрлэлийн байгууламжийн байрлал, гүйцэтгэлийн хяналт.

Инженерийн шугам сүлжээ, байгууламжийн гүйцэтгэлийн зураглал, хяналт-шалгалтын багц ажил.
Үйлдвэрлэлийн талбай, агуулах, тээвэрлэлтийн байгууламжийн тэнхлэг шилжүүлэлт, гүйцэтгэл.

Төмөр замын трасс, газар шорооны ажил, байгууламжийн гүйцэтгэлийн хэмжилт ба зураглал.

Трассын хэмжилт, суурь сүлжээ, гүйцэтгэлийн шалгалт, тайлангийн өгөгдлийн боловсруулалт.
Үйлдвэрийн шугам тоноглол, суурийн байрлал, угсралтын нарийвчлалын хяналт, мониторинг.

Зөөвч овоо төслийн геодезийн суурь сүлжээ байгуулалт, талбайн хэмжилт, инженерийн зураглалын ажил.

Уул уурхайн ордын талбайн топографийн иж бүрэн зураглал, кадастр болон инженерийн геодезийн хэмжилт.

Цахилгаан станцын ажилчдын хотхон, кемпийн барилга угсралтын тэнхлэг шилжүүлэлт, барилгын геодезийн хяналт.

Уурхайн цогцолбор дахь ажилчдын байр, дэд бүтцийн барилга угсралтын гүйцэтгэлийн хэмжилт, байрлалын хяналт.

Бөөрөлжүүтийн цахилгаан станцын бүтээн байгуулалтын талбайн геодезийн суурь сүлжээ, мониторинг, гүйцэтгэлийн зураглал.
Стандарт, аюулгүй ажиллагаа, нарийвчлал
Төслийн геодезийн ажлыг зөвхөн хэмжилтээр хязгаарлахгүй — өгөгдлийн чанар, стандарт нийцэл, тайлагнал, эрсдэлийн удирдлагын түвшинд гүйцэтгэдэг.
Суурь сүлжээ, тэнхлэг, өндөржилтийн хяналтыг төслийн шаардлагад тохируулан тогтвортой баталгаажуулна.
Хэмжилт, боловсруулалт, тайлагналын дотоод журам, шалгах хуудас, чанарын хяналтын горим.
GNSS, тотал станц, тоон нивелир, UAV зураглал, тоон загварлалт, өгөгдлийн интеграц.
Эрчим хүч, төмөр зам, авто зам, уул уурхай, ус дамжуулах систем зэрэг том төслүүдийн орчинд ажилласан туршлага.
Бүртгэлтэй геодезийн тоног төхөөрөмжийн парк
“Баясах Сурвэй” ХХК нь төслийн шаардлага, нарийвчлалд нийцсэн албан ёсны бүртгэлтэй дараах тотал станц, GNSS хүлээн авагч, тоон нивелир болон дроны төхөөрөмжүүдийг ашиглан геодезийн иж бүрэн хэмжилт зураглал гүйцэтгэж байна.

Баясах Сурвэй ХХК-ийн хэмжилтийн иж бүрэн багажууд

Өндөр нарийвчлалтай тотал станц — тэнхлэг шилжүүлэлт, угсралт болон гүйцэтгэлийн хэмжилт.

Топографийн ба инженерийн хэмжилтийн цахилгаан оптик тотал станц.

Олон сүлжээний RTK/GNSS хүлээн авагч — өндөр нарийвчлалтай геодезийн системийн багаж.

Компакт дизайнтай, олон давтамжит GNSS RTK хүлээн авагч.

Талбайн геодезийн суурь сүлжээ болон трассын хэмжилтийн GNSS систем.

Олон улсын стандартад нийцсэн дээд зэрэглэлийн GNSS RTK хэмжилтийн систем.

Тоон нивелир — өндөржилтийн нарийвчлалтай сүлжээ болон деформацын хяналт.

Өндөр нарийвчлалтай тоон нивелир — инженерийн барилга угсралтын өндрийн хяналт.

Тоон нивелир — барилга, замын өндөржилт ба геодезийн сүлжээний хэмжилт.

Электрон тахеометр / тотал станц — өнцөг болон зайн өндөр нарийвчлалтай хэмжилт.

Мэргэжлийн агаарын зураглалын RTK/PPK дрон — ортофото зураглал, 3D модел ба эзлэхүүний тооцоо.
Агаарын Зураглалын Дрон Систем
Дроны нислэг, топографийн зураглал, 3D тоон загвар болон эзлэхүүний тооцоо
Инженерүүд ба техникчдийн мэргэшсэн баг
Манай баг төслийн горим, аюулгүй ажиллагаа, хэмжилтийн стандарт, өгөгдлийн чанарын шаардлагыг мөрдөж ажилладаг туршлагатай инженерүүд, техникчдээс бүрдэнэ. Хүний нөөцийн мэдээллийг төслийн хэрэгцээнд нийцүүлэн тусгай хуудсаар дэлгэрүүлэн танилцуулах боломжтой.
Төслийн төлөвлөлт, чанарын хяналт, тайлагнал, стандартын хэрэгжилт.
Тэнхлэг шилжүүлэлт, гүйцэтгэлийн хэмжилт, мониторинг, талбайн зохион байгуулалт.
Топо боловсруулалт, тоон загвар, тайлан, зураг төслийн өгөгдлийн интеграц.
Төслөө баталгаатай датагаар удирдъя
Төслийн мэдээллээ товч илгээнэ үү. Бид шаардлага, хамрах хүрээ, хугацааны нөхцөлийг тодруулж, хамтын ажиллагааны санал хүргэнэ.
